Шинэ жилийн үдэш
“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг.
Гартаа бас баглаа цэцэг, бялуу барьчихаад одоо хэндээ ч өгөх билээ гэж бодмогц сэтгэлдотор нь бүр ч хоосон оргиод явчихав.
Тэгж явтал баярлаж хөөрсөндөө суух ч завгүй зөрөлдөх хүмүүс дундаас гагцхүү Төгсөө л цасанд дарагдаж гунигтай харагдах ...